Монголын сонгодог урлагийн тайзнаа "Поп опера" хэмээх залуухан урсгалыг өлгийдөн авч, тус бүрийн хоолойн өвөрмөц өнгө аясын нийцлээр амилуулж буй уран бүтээлчид бол яах аргагүй "Ньюанс" хамтлаг. Хамтлагийн ууган гишүүдийн нэг болох Амарааг манайхан андахгүй биз. Өвөрмөц чадалтай хоолой, намирсан үсээрээ эрхгүй ялгардаг дуучин манай дуранд өртсөн юм. Тэрээр өнгөрөгч баасан гарагт зохиогдсон O Couture брэндийн наадам зуны хувцасны шоуг зорин ирсэн нь энэ юм. Дуучин Амараа ямарваа нэгэн үйл ажиллагаан дээр тэр бүр очоод байдаггүй хэрнээ орчин үеийн загварын шоунд ирсэн байгааг нь нэг хэсэг нь ихэд гайхаж хүлээж авсан бол зарим хүмүүс түүний талаар загварын шоунд ирж, энэ жилийн чиг хандлагыг сонирхон, хажуугаар нь хөөрхөн модель хүүхнүүдийг харж нүдээ хужирлахад болохгүй зүйл байхгүй шүү дээ хэмээцгээж байлаа.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана