“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч М.Намуунцэцэг “Гоёо”-гийн нүүр царайгаар сонгогдсоны дараа тодорхой хэмжээнд олонд танигдсан билээ. Мөн үүнийхээ дараа дэлгэцийн уран бүтээлд хүч сориод амжсан адтай бүсгүй. Загварынхан өндөр, царай зүс сайтай болохоор кино урлаг руу нүүр царайгаараа эвтэйхэн шургалаад, зарим нь чихсээр байгаад ороод ирдэг нь нууц биш. Тэдний эгнээнд нэгдсэн хүн бол загвар өмсөгч М.Намуунцэцэг. Хар сувдны нууц кинонд гол дүр бүтээж урлагт орж ирсэн түүний хувьд ээлжит кинондоо дүр бүтээсэн байна. Энэ бол жүжигчин Дэлгэрсайханы найруулсан Лизинг кино юм. Загварынхан кино урлагт орох амархан ч мэргэжлийн бус, чадваргүй гэдгээрээ жийгддэг. Гэхдээ бүгд биш. Тэгвэл шинэхэн гарч ирж байгаа түүний хувьд кино урлагт тунаж үлдэх үү? Гологдож хаягдах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна