Дуучин Рианна найз залуу асан Дрэйкийгээ Жэй Лотой дотноссоныг мэдсэнээс хойш ихэд сэтгэлээр унасан билээ. Сэтгэлийн шарх нь аньж амжаагүй байтал тэрбээр дахин гуньж гутрахад хүрсэн байна. Саяхан 30 настай рэп дуучныг тэрбээр 20 настай Белла Хадидтай хамт байхыг олж хараад боож үхэхээ шахсан гэнэ. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр бол Дрэйк Беллаг тун идэвхтэй эргүүлдэж байгаа аж. Хосуудыг Лос-Анжелес дахь нэгэн үдэшлэг дээр хамтдаа байхыг нь олон хүн харжээ. Хэдийгээр тэд тухайн үдэшлэгээс хоёр өөр хаалгаар гарсан ч загвар өмсөгч бүсгүй рэп дуучны машинд сууж байхыг папарацци нар харж амжсан байна. Ийнхүү Рианнагийн хуучин найз залуугийнх янаг амрагийн явдал дуучин бүсгүйн чихний хажуугаар зүгээр өнгөрөхгүй тарчилгах болжээ.
PAPARATSI.MN
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ