Салхи Дамбий, Ноён солиот гээд дурдаад байвал жүжигчин Бямбацогтын бүтээсэн дүрүүд дуусахгүй. Одоо хэр нь “Ноён Солиот”-оос давсан орчин цагийн сэтгэлд тод үлдэх эрэгтэй дүр гарч ирэхгүй байгаагаас өөрөөр жүжигчин Д.Бямбацогтыг тодотгох шаардлагагүй биз. Чадварлаг жүжигчин эрхэм ойрд их ууртай яваа гэнэ. Учир нь VTV телевиз түүнийг шинэхэн, зорилтод богино хэмжээний кино уран бүтээлд дүр бүтээж өгөөч хэмээн гуйсан гэнэ. мань эр ч өөрийн мэргэжил учраас зөвшөөрөөд хамтран ажилласан боловч түүний тоглосон кино сонгуулийн сурталчилгаа болсон байхыг хараад ихэд уурласан ба тус телевизийг шүүхэд өгөх гээд тунчиг завгүй ааш муутай явна гэнэ. Үүнээс нь болоод ард түмэн түүнийг намын харьяат болчихож хэмээн элдэв дээдээр хэлсэнд цухалдаж тус телевизийнхэнд их л гомдсон талаараа ярьжээ. Аргагүй биз юу ч хэлэлгүй уран бүтээлд оруулчихаад дараа нь юу ч болоогүй мэт сонгуулийн сурталчилгаанд ашиглаад байвал хэн хүнгүй уурлана шүү дээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна