Бүжигчин Бямбаа, Загвар өмсөгч Амгаа нар хамтын амьдралаа эхлүүлсэн гэв үү?


Зэрлэг цэцэгсийн хүлэмж кинонд дүр бүтээснээрээ олонд танигдаж байсан бүсгүй бол бүжигчин Бямбаа. Түүнийг бүжиг дэглээч Төгсөөтэй амрагийн харилцаатай байсанг хэн хүнгүй мэдэх биз. Насны зөрүү олонтой ч хүрээллийнхэн нь тэднийг их л сайхан хос хэмээдэг байсан. Тэгвэл бүжигчин бүсгүй насны зөрүү ихтэй амрагаа хаяж модель Амгаланбаатарыг сонгосон гэнэ. Амгаланбаатарын хувьд хэл амтай, илүү дутуу хүүхнүүдэд нүүр өгөх нь байтугай салбарынхаа тогоон дотор болсон булайг нь дэлгээд авдаг нэгэн. Түүний энэ үйлдлээс нь эмэгтэй хүн сонирхдоггүй юм болов уу гэсэн дүгнэлт ч гарч байлаа. Ямартай ч бүжигчин бүсгүй, модель залуу хоёр бие биенээ ихэд хайрлан нэг гэрт хамтдаа амьдарч байгаа гэнэ.   

 

PAPARATSI.MN