Хошин урлагийн Маск продакшны акулуудын эгнээнд багтаж буй хүн бол Дээгий буюу Дэлгэрсайхан. Жижигхэн биендээ баймааргүй авьяаслаг жүжигчинг танихгүй хүн байхгүй. Тэгвэл жүжигчин Дээгий дан ганц дүр бүтээх авьяастай биш гэдгээ харууллаа. Учир нь тэрээр Лизинг хэмээх шинэхэн кино найруулсан ба уг кино нь өчигдөр Хүннү молл кино театрт нээлтээ хийсэн байна.
Цаанаасаа гэрэлтсэн царайтай Дээгий ойрын хэдэн жилээс өнгө алдаж, царай нь барайж, цонхийсон байгаа талаар тэнд цугласан олон яриад амжлаа. Түүний кино нээлтэд ирсэн хүмүүс түүнийг өвдчихөөгүй байгаа даа хэмээн их л зовниж байгаа харагдана лээ. Нээрээ л хараад байхад нэг л тийм гундуухан, ядруу харагдаж байлаа. Ямартай ч жүжигчин хүн бүрт л найруулагчийн бага сага мэдлэг байдаг бололтой шүү. Ихэнх жүжигчид маань мэргэжлийн найруулагчдыг ажилгүй болгож энэ салбарт нэг нэгээрээ хүч сорьсоор байна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна