Америкийн реалити шоуны 36 настай од Ким Кардашьяны шүтэн бишрэгчид өнөөдөр маш их хүлээлтийн байдалтай байна. Барууны хэвлэлүүд хоёр хүүхдийн эх түүнийг гурав дахь хүүхдээ төрүүлэхээр болсон билээ. Ингэхдээ хүүхдээ өөрөө биш харин тээгч эхийн тусламжтайгаар төрүүлэхээр болжээ. Кардашьян нэрийг нь нууцалсан нэгэн эмэгтэйтэй гэрээ байгуулжээ. Гэвч овсгоотой сэтгүүлч нар түүний гэрээний зарим нэг зүйл заалтыг тодруулж амжсан байна. Ким Кардашьян, Канье Уэст нар тээгч эхэд чамгүй их мөнгө амлажээ. Од эмэгтэйн хүүхдийг тээж төрүүлсэн эмэгтэй нийтдээ 113 мянган ам.долларын хөлс авах аж. Урьдчилгаанд 68 мянган ам.долларыг өгч, үлдсэн 45 мянгыг есөн сарын туршид тус бүр тав таван мянгаар нь төлөхөөр тохиролцсон байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна