Холливуудын нэрт жүжигчин Ван Дамм залуудаа спортын олон төрлөөр хичээллэдэг байжээ. Тэрбээр Бельгийн нэр хүндийг дэлхийн кино ертөнцөд гаргаж чадсан цөөхөн алдартны нэг бөгөөд ард түмэн нь түүнийг “Ноён Бельги” хэмээн хүндэлдэг гэнэ. Ван Дамм 16 нас хүртлээ балетын чиглэлээр хичээллэдэг байсан гэдэгт итгэх хүн олдохгүй биз. Харин тэрээр хамгийн сүүлд “Биелэгдэшгүй даалгавар” киноны хоёрдугаар ангид тоглосон юм. Түүнээс хойш уран бүтээлч маань гэр бүлийн амьдралдаа цаг гаргах болжээ. Харин жүжигчний залгамж халааг том охин болох 26 настай Бианка өвлөн авчээ. Бианка ааваасаа суралцаж тулааны урлагаар таван жил хичээллэж байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа идэвхтэй хөдөлгөөнийг уриалж олон мянган дагагчтай юм. Мөн аавынхаа тоглосон киноны хөдөлгөөнийг сурахыг эрмэлзэж уйгагүй дасгал хийдэг гэв. Түүгээр ч зогсохгүй ур чадвараа улам бүр ахиулан кинонд тоглохоор бэлтгэж байна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна