Эх хүний сэтгэлээр эх орондоо хандвал...


УИХ-д эмэгтэй гишүүд хүч түрэн орж ирэх болсон ч хийж бүтээж байгаа зүйл нэг ч алга. Чимээгүйхэн сууж байгаад хэдэн саяар нь цалин авч, бас болоогүй улсын мөнгөнөөс хөөрхөн идчихээд байгаа энэ эмэгтэй гишүүд хэрэг алга. Тэдний манлайлагчид гэж хэлж болох хүмүүс бол Д. Сарангэрэл, Б.Саранчимэг нар. Мөнгөтэй байвал л их хуралд толгойгоо шургалах их амархан гэдгийн нотолгоо бол энэ хоёр эмэгтэй. Учир нь Д. Сарангэрэлийн хувьд Монголын томоохон арилжааны телевизийн нэг “ТВ-5”-ын эзэн.

 

Телевизээрээ байнга шахуу рекламдаад байдаг Стимо үйлдвэр ч түүний эзэмшил гэнэ лээ. Ингээд харвал бас улсдаа юу ч хийгээгүй гэвэл буруудах биз. Харин Б.Саранчимэгийн хувьд газрын наймааны гарцыг олсон гишүүн Б.Наранхүүгийн эгч. 2012 оноос өнөөг хүртэл парламентад суусан атлаа хийж, гавьсан ажилгүй, хааяахан өрөөндөө виски уун, хор найруулдаг гэх Б.Наранхүү гишүүн өнөө цагийн УИХ-ын гишүүдээс хамгийн мөнгөтэй нь гэгддэг. Тэр их мөнгө нь багадсан уу гэлтэй эгчийгээ их хуралд гаргаж ирээд одоо хоёулаа нийлээд газрын наймааг ч цэцэглүүлж өгч байгаа биз. Энэ мэтчилэн хийсэн бүтээсэн зүйлгүй хэрнээ гавьяа байгуулсан мэт өндөр цалин авдаг гишүүдийг яалтай. 

 

PAPARATSI.MN