Дэлхийн сая сая залуусын мөрөөдөл болсон үзэсгэлэнт Бэлла хоёр хүйстнээ сонирхогч гэдгээ олон нийтэд зарлаад нэлээд цаг хугацаа өнгөрчээ. Тэрээр 2013 онд жүжигчин Роберт Патинсоноос тун онцгүй шалтгаанаас болж салсан байдаг. Учир нь түүний “Цасангуа ба анчин” киноны зураг авалтын үеэр найруулагч Руперт Сандерстай үнсэлцэж буй зураг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, хэд хэдэн сэтгүүлийн нүүрийг чимсэн. “Цасан гоо ба анчин” кино түүнийг бүхэлд нь өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Таван жил үерхсэн залуугаасаа салж, ижил хүйстнээ сонирхох болсон нь дэлхий нийтэд жинхэнэ дуулиан тарьсан. Кристен 2015 оноос хойш найз бүсгүйгээ дөрвөн удаа солиод байгаа юм. Түүний энэ байдлыг гэр бүлийнхэн нь маш сайн ойлгодог бөгөөд ээж нь хамгийн их дэмждэг гэсэн шүү. Одоо тэрээр “Викториа секрет”-ийн модель Стелла Максуэлтэй үерхэж буй билээ.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь