Английн Манчестэр хотын Арэна цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх үеэр хоёр ч удаа бөмбөг тэсэрч 22 хүн амь үрэгдэж, 59 хүн гэмтэж, бэртсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Ариан Гранде уг хэрэгтэй холбогдуулан 6-р сарын 5-ныг хүртэлх хугацаанд Лондон болон Европын хотуудад хийхээр төлөвлөсөн тоглолтуудаа цуцалсан байна. 23 настай дуучин бүсгүй хэд хоногийн өмнө халдлагад өртсөн хүмүүс болон, амиа алдагсдын гэр бүлд зориулан Америкийн урлагийн поп ододтой хамтран Манчестер хотноо дахин тоглолт хийсэн юм. Уг тоглолт 13 сая долларын ашиг олсон байна. Тэрбээр өчигдөр өөрийн инстаграм хуудсандаа Парис хотод ирсэн зургаа нийтэлсэн бөгөөд аялан тоглолтоо үргэлжлүүлнэ гэдгээ дуулгасан байна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна