Аргентины хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси 2019 онд Хятадад өөрийн нэрэмжит зугаацлын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Messi Experience Park хэмээх нэртэй энэхүү парк Хятадын төв хэсгийн Нанкин хотноо 80 мянган кв.м талбай дээр 20 гаруй тоглоомтой байгуулагдах тухай Agence France-Presse мэдээлжээ. Энэхүү төслийн гүйцэтгэгчээр Mediapro групп ажиллах бөгөөд Хятадын телевизийн Phoenix корпораци болон алдарт хөлбөмбөгчний менежментийн багтай хамтрах юм. Гүйцэтгэгч талын өгүүлснээр, паркийн нутаг дэвсгэр дээр хамгийн орчин үеийн хөдөлгөөнт тоглоомууд, спортын барилга байгууламж баригдах бөгөөд тэнд ирсэн хүмүүс “Мессигийн хязгааргүй орон зайд” чөлөөтэй зугаалах боломжтой гэжээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна