Дэлхий нийтийн одод нэг үеэ бодвол хандивын арга хэмжээнд оролцох нь их болсон. Сайхан сэтгэлийн үүднээс өвчин зовлонд шаналж байгаа нэгэндээ итгэлийн гараа сунгасаар байгаа. Тэгвэл саяхан Санкт Петербургийн хоёр настай жаахан хүүд туслах хандивын дуудлага худалдаанд маш олон одод оролцсон гэнэ. Тэд Мильфей салоноор үйлчлүүлж, бүтээгдэхүүнийг сэтгэлээрээ үнэ нэмэн худалдан авч байсан юм. Хандивын ажиллагааны үед явагдсан лотоны нэг ялагчаар дуучин Алсу тодорч, «Be baby» загварын гоёмсог даашинз хожжээ. Харин тэрбээр хонжвороо авах үедээ “Хэрэглэх боломжгүй хонжвор таарчихлаа. Нөхөр маань намайг богино платье өмсөхийг зөвшөөрдөггүй юм” хэмээн ихэд сэтгэл дундуурхан хэлж олныг алмайруулсан аж. Үүнээс үзвэл, түүний нөхөр Ян Абрамов эхнэрийнхээ биеийн зарим хэсгийг олон нийтэд харуулахыг хүсдэггүй бололтой.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна