Холивуудын алдарт жүжигчин Жорж Клуни өдгөө 56 настай билээ. Түүний эхнэр Амал Клуни 39 настай хуульч мэргэжилтэй бүсгүй байдаг. Тэд одоогоос гурван жилийн өмнө Италийн Венец хотноо хуримласан юм. Хосууд саяхан ихэр хүүхэдтэй болсон талаар ойрын эх сурвалжууд мэдээлж байлаа. Тэд охин, хүү ихэртэй болжээ. Хосууд ихрийн өрөөсөн охиндооЭлла, хүүдээ Александр гэдэг нэр хайрлажээ. Энэ талаар Жорж Клуни өөрийн твиттер хуудаснаа ихрүүдтэй болсон гэдгээ албан ёсоор зарлан баярлаж байгаа сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний энэхүү мэдэгдэлд маш олон хүн баяр хүргэж алдартнууд дундаас Николь Кидман, телевизийн хөтлөгчЭллен Деженерес нар твиттер хуудсаар дамжуулан баяр хүргэжээ. Мөн Жорж Клуни эхнэрээ есөн долоо хоногтой жирэмсэн үед ихэр хүүхэдтэй гэдгээ мэдэж баярын нулимс унагаж байжээ. Олон алдартнууд тэднийг маш сайн ээж аав болно гэж байлаа.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна