Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Гомбын Золжаргал олон нийтийн анхаарал татсан, дуулиан шуугиантай сэдэв шүүрч авдаггүй цөөн сэтгүүлчдийн нэг. Түүний бэлтгэсэн нэвтрүүлгүүдэд хөдөөгийн оюутнууд, өнчрөн үлдсэн ах, дүүгийн жинхэнэ түүх, бодит амьдралыг харуулсан байдгаараа үзэгчдэд нэгийг бодуулж чаддаг. Олон жил өнгөрсөн ч мартах аргагүй сэтгэгдэл үлдээж чаддаг түүний бүтээлүүд одоо ч ой тоонд шууд буудаг. Бүхий л салбарт авьяастай тэрээр ойрын хэдэн жил Монгол киног сайжруулах тал дээр анхаарч буй. Түүнийхээ талаар ч зөв зүйтэйг нь түгээн дэлгэрүүлж яваа.
Түүний хэлсэн үг бүр кино урлагт үнэтэй хувь нэмэр болдог учир уран бүтээлчид Золжаргал гэх эрхэмээр шинэхэн хийсэн бүтээсэн киногоо харуулж, дүгнэлт авч байж санаа нь амардаг гэнэ лээ. Өөрөө ч үүнээс нь татгалзалгүй чухал зүйлсийг хэлж өгдөг нэгэн. Тэрээр хамгийн сүүлд Хуримын даашинзтай бүсгүй кино нээлтээр ороод гарахдаа үнэтэй зөвлөгөөгөө өгч байгаа харагдсан шүү.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна