Олон улсын телевизийн шилдэг контентууд манай улсад хэрэгжиж байгаа нь их таатай хэрэг. Түүний нэг нь саяхан үзэгчдэд хүртээл болсон Mongolian Next Top Model нэвтрүүлэг билээ. 200 гаруй охидоос бүхий л зүйлээрээ ялгарч, онцгой содон байж чадсан шилдэг 16 хөөрхөн охиныг одоо танихгүй хүн ховор. Нэвтрүүлэг эхэлснээс дуусан дуустал нэгэн газар байрлаж, өдрийн 24 цагийг хамтдаа өнгөрүүлж, өрсөлдөгчид байсан тэд одоо их сайн найзууд болсон гэнэ лээ. Моделиуд шоу дууссаны дараа ойр ойрхон уулзаж, хамтдаа хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрүүлж, сайхан нөхөрлөж байгаагаа цахим хуудсандаа зураг, пост нийтэлж харуулсаар байгаа билээ. Зарим хүмүүс тэдний энэ үйлдлийг худлаа шоу хийж байна хэмээж буй. Тэгвэл тэдний найз нөхөрлөлийн баталгаа манай дуранд буусан юм. Тэд хамтдаа шинэхэн кино нээлтэнд жаргалтай аргагүй нь ирж яваа харагдана лээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна