Хэвлэлийнхний овоо хараанд хамгийн их өртөж байгаа хосууд бол загвар өмсөгч Төгс болон тэнгэрийн хунтайж Цэнгүүн нар билээ. Өөрсдөө ч биднийг хар гэсэн шиг байнга л зууралдаад явдаг болсон. Загвар өмсөгч бүсгүйн хувьд сайхан залуучуудыг үргэлж овоо хараандаа буулгаж байдаг нэгэн. Тэрээр өмнө нь гурван ч загвар өмсөгчтэй амьдрал холбож байсан ч бүтэлгүйтсэн билээ. Харин түүний дараагийн сонголт тэнгэрийн хунтайж байлаа. Ямартай ч амраг хос юунаас ч айж, санаа зовохгүй нэг нэгнээ хайрлана гэдгээ цахим хуудсаараа дамжуулан хэлээд авсан. Нэгэнтээ л амраг хосын харилцаа ил болсон учраас одоо тэд хаана ч явсан хамтдаа нялууран, хөтлөлцөн гүйх болсон. Загвар өмсөгч Төгсийн хувьд шинэхэн хайрандаа мансуурч охиноо тоох ч завгүй гүйж яваа гэнэ лээ. Охиноо ч тоох завгүй байгааг бодоход тэдний хайр их л халуухан оргил үедээ явж байгаа бололтойдог шүү.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна