Холливудын од, 45 настай жүжигчин Женнифер Гарнер дэлхийн нэртэй сэтгүүлүүдийн нэг People-ийг шүүмжилсэн байна. Уг сэтгүүл Бен Аффлек тэр хоёрын гэр бүл салалтын талаар худлаа нийтлэл гаргасан гэжээ. People сэтгүүлийн шинэ дугаарын нүүрэн дээр Гарнерын зурагтай гол материал болох "Life after Heartbreak" /Салалтын дараах амьдрал/ Гарнер, Аффлек нарын гэр бүл салалт хэмээсэн аж.
Хосууд 12 жил хамт амьдарсны эцэст энэ оны дөрөвдүгээр сард салсан билээ. Гэвч уг салалтын тухай сэтгүүлд бичихдээ худлаа мэдээлэл зохион, уншигчдаа хуурсан гэж жүжигчин бүсгүй эгдүүцсэн байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа Би энэ сэтгүүлийн нүүрэнд зориулж зураг авахуулаагүй, нийтлэл бичигдэхэд ямар нэг байдлаар оролцоогүй, тэр ч байтугай, энэ тухай надтай хэн ч уулзаж зөвлөлдөөгүй. Сэтгүүлд намайг хоёр ихэр хүүхэд тээж байгаа гэж бичсэн байна. Надад гурван сайхан хүүхэд байгаа маань хангалттай” хэмээн тэрээр фэйсбүүк хуудсандаа бичсэн бөгөөд харин People сэтгүүлийн зүгээс өөрсдийн нийтлэлээ “үнэн” гэж батлаад байгаа тухай ABC мэдээлжээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна