МNTM нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Ю.Балжидмаа дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай гэдгээ батлан харуулсаар байгаа билээ. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Мисс Монголиа-2014” оны Тэргүүн мисс Ю.Балжидмаа өөрийн гэсэн өнгө төрх, орон зайгаа тодотгон тун ч амжилттай яваа. Хятад улсын Шиньжянд 28 дахь удаагаа зохион байгуулагдсан 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцсон Дэлхийн хэмжээний “Miss model of the world” тэмцээнд амжилттай оролцон Топ 10-т багтан, “Miss model of the world-Miss best media impression” шагналын эзэн болж мөн Хонг Конгд зохион байгуулагдсан “international fashion super model” тэмцээнд хоёрдугаар байр эзлэн, “Most voted social media” шагналыг хүртжээ.
Гоо сайхан байдлаа эрхэмлэн, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, авьяас чадал, хөдөлмөрч зангаараа амжилт үзүүлж байгаа түүнийг цаашдаа олон олон тэмцээнүүд хүлээж байгаа биз ээ. Эх орон, элэг нэгтнүүдийнхээ нэрийг өндөрт өргөж явах хүндтэй үүргийг хүлээсэн хэн бүхэнд амжилт хүсье.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна