ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийнх нийслэл Вашингтон хотод түрээсэлж байсан орд харшаа худалдаж авчээ. Вашингтоны дээдсийн хүрээнийхэн амьдардаг Калорама дүүрэгт орших, есөн унтлагын өрөө, 8 угаалгын өрөө бүхий чулуун орд харшийг 8.1 сая доллароор худалдан авсан байна.
Ноён Б.Обамагийн хэвлэлийн төлөөлөгч Кевин Льюис өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Б.Обама, хатагтай Мишель нар наад зах нь 2 жил хагасын хугацаанд Вашингтонд амьдарна. Тиймээс тэд 771 m2 энэ хувийн орон сууцыг түрээсэлж байснаас худалдаж авсан нь дээр юм байна гэж үзээд 8 сая гаруй доллароор худалдан авсан” гэв. Б.Обамагийнхны худалдаж авсан энэ үл хөдлөх хөрөнгө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жо Локхартынх байжээ. Ж.Локхарт энэ сууцыг 2014 онд 5.3 сая доллароор худалдаж байсан аж.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь