“Үргээлэг” 1,2 киногоор кино урлагт цахиур хагалсан жүжигчин Ж.Баясгаланг мэдэхгүй нэгэн байхгүй биз. “Үүрт гоулд” алтны компанитай тэрбээр амьдрал дээр үнэхээр ч мөнгөтэй гэрлэсэн гэмээр бийлэгжүү нэгэн. Хамгийн залуу, баян жүжигчин гэж нэрлэгддэг тэрээр экстрим спортод туйлын сонирхолтой нэгэн. Баясаа машинаар уралдах хоббитой бөгөөд, саяхан ээлжит уралдаанаа хийж яваад осолд орсон гэнэ.
Нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан түүний амь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж авиа компаниуд гадагшаа авч явахаас татгалзаж байсан ч саяхнаас арай дээрдэж одоо БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Хагалгаанд орох боловч суумгай болох магадлал өндөр гэсэн мэдээг эмч нар дуулгажээ. Орчин үеийн залуусын амьдралын хэв маяг эрсдлээс айхгүй үргэлж адал явдалд дурлах болсон нь ил харагддаг. Хаа хаанаа сэрэмжтэй байхгүй бол аюул осол ойрхон байгааг энэ явдал сануулж байна.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана