Одоогийн УИХ-д түүхэнд тэмдэглэгдэх нэгэн үйл явдал болсон нь нэгэн гэр бүлийн эгч дүүс хамтдаа тохой зэрэгцэн парламентад сууж байгаа хэрэг юм. Энэ бол мэдээж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүү нар. Гэхдээ тэд нэг биш хоёр өөр намд харьяалагддаг. Наранхүүгийн хувьд Шавилхан бор хүү байхаасаа шар хэвлэлийн хуудаснаа “Алтжин”-гийн Г.Алтантай амрагийн холбоотой хэмээгдэн нэр холбогдож, удалгүй газрын бизнесмен гэдгээрээ олонд танил болсон.
2012 оноос өнөөг хүртэл парламентад суусан атлаа хийж, гавьсан ажилгүй, хааяахан өрөөндөө виски уун, хор найруулдаг гэх Б.Наранхүү гишүүн өнөө цагийн УИХ-ын гишүүдээс хамгийн мөнгөтэй нь гэгддэг. Харин эгч Б.Саранчимэг нь “Эко” хатагтай гэх нэр зүүж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг овоо цэгцэнд нь оруулаад, ажлыг умалзуулдаг бүсгүй юм уу хэмээгдэж байтал дүүгээсээ ялгаагүй нэгэн гэдгээ харуулсан. Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байхдаа чамгүй тендер будлиулж амжсан төдийгүй нийтийн эзэмшлийн газраас дүү Б.Наранхүүдээ хувьд нь газар эзэмшүүлсэн нэгэн. Ямартай ч судсаар нь нэг цус урсаж байгаа юм чинь адилхан байхгүй гээд ч яахав. Тэднийг сайн ажиглахгүй бол хамаатан саднаараа нийлээд хамаг сайхан газрыг нэг нэгэндээ бэлэглээд байхаар харагдаж байна даа.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна