Чулууны Ганхуяг гэхээсээ илүү Хасын Ганхуяг гэвэл хүмүүс андахгүй. Алдарт салаавч стиллийг улс төрд оруулагч гэж түүнийг хэлж болно. Улс төрд орж үзээгүй биш орж үзсэн хэрнээ улс төрчдийнхөө мууг үзэж, бөгс ухах их дуртай нөхөр хэмээн хошигнох хүмүүс олон. Ямар сайндаа л улсынхаа төв талбай дээр ирээд төрийн ордонд сууж байгаа хүмүүс зориулаад гээд салаавч гаргаад зогсож байхав.
Улс төрчдийг муулж, том том юм яриад байсан нөгөө мундаг Ганхуяг чинь өөрөө тэдний эгнээнд элсэх гэж байгаа бололтой. Учир нь тэрээр саарал ордноос салахаа байсан гэнэ. Сонгууль дөхөж байгаа болохоор бодвол нэг албан тушаал горьдоод л яваа бололтойдог шүү. Мэдээж хэн нэгэн ялалт байгуулж л таараа, тэгвэл дээгүүр, доогуур суудлын сэлгээ хийгдэж л таарна. Мань хүн тэр дундуур нь хөнгөхөн гулгаад орчих санаатай ийнхүү эргэлдээд байгаа биз.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна