Викториа Секретийн алдарт загвар өмсөгч Ирина Шейк Каннын 72 дах удаагийн кино наадамд оролцсон байна. Тус кино наадмын улаан хивсний ёслолд зориулж Dior -ийн алтан шар даашинзаар гангарчээ. Тэрээр ээж болоод удаагүй байгаа ч өөрийн гоолиг бие галбиртаа хэдийнэ эргэн орсон байна. Ирина Шейк 2015 онд АНУ-ын жүжигчин Брэдли Күпэртэй сүй тавьж олныг шуугиулсан. Удалгүй Ирина жирэмсэн гэдгээ шоуны үеэр мэдэгдэж хосууд бяцхан охиноо өлгийдөн авсан юм. Өдгөө 31 настай Ирина загварын гараагаа Викториа Секрет шоунаас эхлүүлж байсан. Түүний гоолиг биеэ хэвээр авч үлдсэний нууц нь хүүхдээ төрүүлсний дараа байнгын дасгал хөдөлгөөн хийсэнтэй холбоотой гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна