Өөрийн гэсэн өнгө аяс үзэл бодолтой Реппер Gee удахгүй бүл нэмэх гэж байгаа талаар цахим хуудаснаа нийтэлжээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа "Нэг нууц задлах уу? Удахгүй бүл нэмнэ. Хүнд битгий хэлээрэй” гэж бичжээ. Gee одоогоор "Universe best songs”наадмын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд тус шоунд шинэ өнгө төрхийг бий болгож залуучуудыг байлдан дагуулж чадсан. Өнгөрсөн жил тэрээр Гачууртад нижгэр хуримаа хийсэн билээ. Түүний эхнэр социологич мэргэжилтэй Н.Минжирмаа гэх бүсгүй байдаг. Тэд Бургуужин хэмээх 5 настай охинтой билээ. Нэг хэсэг дуучин Маралжингоотой хайрын романс үүсгэж байсан ч хос хоёрын зам нийлээгүй. Дуучин бүсгүйгээс салсан нь зөв сонголт байсныг илтгэж буй мэт GEE аз жаргалтай гэр бүлийг бүтээж ийнхүү хоёр дахь үрээ хүлээж байна.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь