Манай улстөрчдийн нэгээхэн хэсгийг яалтчгүй эмэгтэй гишүүд эзлээд байгаа. Эмэгтэй хүн төр улсдаа ядаж эх хүний сэтгэлээр хандаж, арай өөр байх хэмээн сонгогчид саналаа өгөн гаргаж ирдэг ч сонгогдсон хойноо эрчүүдээс ч дор үйлдэл гаргаад байдгийг нуугаад яахав. Дунд хуруу гозойлгож, эмэгтэй хүнээс гарамгүй үгнүүдийг урсгаж байгаа нь энүүхэнд. Түүгээр ч зогсохгүй төрийн ордонд архидан согтуурах үйлдэл хэд хэд гарсан.
Эхнийх нь Л.Эрдэнчимэг гэх хатагтай байсан бол дараа нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа байсан юм. Чуулганы үеэр согтуу орж ирсэн бичлэг нь нэлээдгүй хугацаанд цахим ертөнцөд шуугиан тариад авсан билээ. Түүнээсээ санаа зовж ичих ч үгүй хурлын танхимд бараг л тасарч байсан тэрээр ард түмнээсээ уучлалт ч гуйгаагүй. Үүнээс өөрөөр хийж гийгүүлсэн ажил байхгүй түүний хувьд одоо бол байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, чимээгүйхэн хүний тоо бөглөөд л суудаг болж дээ хэмээн түүний талаарх жиг жуг яриа гарсаар байна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна