Өчигдөр буюу тавдугаар сарын 22-ны орой нэрт дуучин Ариана Гранде тоглолтоо хийсэн юм. Тэгвэл Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байсан тус тоглолтын үеэр дэлбэрэлт болжээ. Улмаар 19 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан байна. Ариана Гранде өөрөө бэртээгүй юм. Гэвч хүнд цочиролд орсон гэж түүний төлөөлөгч мэдээллээд байгаа. Манчестерын цагдаагийн газар энэ үйл явдлыг терроризм гэж үзэж байгаа аж. Ерөнхийлөгч Дональд Трамп, Иерусалим уруу айлчлал хийж байгаа энэ үед ийм хэрэг явдал гарчээ. Одоогоор ерөнхийлөгч Дональд Трампд мэдээ хүрээд байгаа аж. Дэлбэрэлт болох үеэр аймшигтай дүр зураг ажиглагдсан бөгөөд хүмүүс хашгирч, тавцан өөдө авирч эхэлжээ. Энэ тухай мэдээлэл сошиал орчноор тархсан байна. Тус цэнгэлдэх хүрээлэн нь 1995 онд нээлтээ хийж байсан бөгөөд Европдоо томдоо тооцогддог газар аж. 21000 гаруй суудалтай цэнгэлдэхэд нэг сая гаруй хүн багтдаг байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна