Экс хотын дарга Ц.Батбаяр мэдэхгүй хүнгүй. Албан тушаалаа урвуулан ашиглаж, “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээрхи “Хар дун” ХК-ийн өмчид шилжүүлсэн, улмаар Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХК-ийн охин компани болгон шилжүүлж Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн, Нийслэлийн 605 сая төгрөгийн үнэлгээ бүхий газрыг үнэгүйдүүлэх гэмт хэргийг гардан үйлдэж 2014 оны долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс 2.1 жилийн хорих ял авч байсан нэгэн.
Гэсэн ч томчуудад тэр бүрчлэн хууль үйлчлээд байдаггүй болохоор тэгс ингэсгээд тэнсэнгээр суллагдсан. Түүнээс хойш хулхи нь бууж таг чиг алга болсон бололтой хэмээн хүмүүс ярилцаж байсан. Гэтэл тийм биш бололтой экс хотын дарга Ц.Батбаярын хулхи нь буусан биш улсаас идсэн, далдалсан мөнгөө алдчилгүй тансаглах гээд л чимээгүйхэн жаргаад л яваа бололтой.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна