НЬЮ-ЙОРК./TASS/. Д.Трамп 1 дүгээр сарын 20-нд Вашингтонд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш түүний нэр хүнд АНУ-ын хүн амын дунд хамгийн доод цэгтээ хүртэл унажээ. Үүнийг баасан гарагт нийтлэгдсэн “Reuters” агентлаг “Ipsos” судалгааны төвтэй хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүн баталжээ. Санал асуулгын дүнгээр санал асуулгад оролцогчдын 56 хувь нь төрийн тэргүүний үйлдлийг нь дэмжихгүй байна гэсэн бол 38 хувь нь дэмжиж, харин 6 хувь нь энэ асуудлаар түдгэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс өмнө 4 дүгээр сарын 24-нд нийтлэгдсэн “Ipsos”-ийн явуулсан санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгчийн үйлдлийг санал асуулгад оролцогчдын 53,9 хувь нь дэмжээгүй бол, 39,7 хувь нь дэмжиж, 6,4 хувь нь түдгэлзсэн хариу өгч байжээ. 5 дугаар сарын 14-18-нд явагдсан сүүлийн энэ санал асуулгад 1971 хүн оролцсон байна. Санал асуулгыг зохион байгуулагчдын үзэж байгаагаар, Д.Трампын нэр хүнд унасан шалтгаан нь 5 дугаар сарын 9-нд Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Коми-г огцруулах шийдвэр болсон ажээ. Жеймс Коми тусгай албаны тэргүүнээр 4 жил ажилласан ба түүнийг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед 2013 оны зун энэ албан тушаалд томилж байжээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна