Нийслэлийн захирагчийн албанаас энэ жилээс эхлэн уламжлалт марафоны өдрийг “Автомашингүй өдөр”-тэй хамтатган зохион байгуулахаар болсон байдаг.
Хэдий өглөө бороотой байсан ч, марафоны тэмцээн зохион байгуулагдаж, оролцогчид ч амжилттай оролцсон.
Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ч энэ өдрийг тун чиг үр бүтээлтэй өнгөрүүлсэн сурагтай. Тухайлбал, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд ууланд алхаж буй зургаа албан ёсны фэйсбүүк хуудастаа нийтэлж, “Бороотой өглөөний мэнд ээ. Залуучуудаа машингүй өдрөөр алхаж, гүйж, унадаг дугуй унаж эрүүл мэнддээ анхаараарай. Ийм өдөр олон байх хэрэгтэй гэж боддог” гэх тайлбарыг зүүсэн байв. Харин АН, МАХН-аас тус сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар “Улаанбаатар марафон”-д оролцсон гэнэ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна