Харьсан бөх, тарсан хамтлагууд карьерээ дуусангуут албан тушаал мөнгөнд шунаж аль нэг намын нөмөр нөөлөгт багтаад авдаг. Түүний томоохон жишээ бол Номин Талст хамтлаг билээ. Учир нь МАН-ынхны нөмөр нөөлгийг бараадсны хүчинд ихэнхи нь мөнгөжөөд авсан ба дээгүүр, доогуур царай алдаж гүйсний эцэст хамтлагийн дуучин Д.Батсүх Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд заларсан бол хамтлагийн ахлагч Хаянаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар томилогдон ажиллаж эхэлсэн.
Тэрээр дуулхаас өөр зүйл чадахгүй тэдний хувьд энэ суудлууд нь ёстой л хурцадсан гэхэд болно. Хэдий тийм ч мөнгө байгаа хойно тэрнийхээ төлөө улайрахгүй гээд яахав. Тоглолтын билетээ борлуулах гэж гүйж байсан залуучууд одоо бол мань мэтийгээ тоохооргүй томчуул болсон. “Үүр цайгаасай” кино нээлтэн дээр дуучин Хаянаа ирж яваа харагдсан. Нас яваад намба суусан уу, эсвэл мөнгө түүнийг өөрчлөв үү бүү мэд, сайд дарга аятай хэр баргийн хүнтэй үг дугарахгүй, дээшээ харсан их л хямсгар алхаж явна лээ. Хааяа нэг газар харж, болгоомжтой явахгүй бол томхон чулуунд бүдрэх вий дээ Хаянаа...
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана