Жилийн өмнө "Шинэ цагийн Жульетта" хэмээн сүр дуулиантай зарлуулж байсан жүжигчин О.Дөлгөөн гэнэтхэн харь орныг зорин одсон. Түүнээс хойш эрэлд гарсан театрынхан ээлжит Жульеттагаар жүжигчин Г.Номууныг тодруулсан билээ. Гэвч шинэ Жульетта бас л тайзнаа удсангүй. Учир нь Г.Номуун хөл хүнд болсон учир дахин Жульетта "хайх" хэрэг гарсан гэнэ. Ингээд эрэл хайгуулын дүнд дахин нэг шинэ Жульетта тайзнаа "мэндэлсэн" аж. Энэ удаад Жульеттаг жүжигчид дундаас бус оюутнуудаас сонгож, СУИС-ийн 3-р курсын оюутан Ч.Сэлэнгэ гэх бүсгүй тодорсон сурагтай. Тэрбээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын бэр болохоор сонгоход тийм ч хэцүү байгаагүй гэнэ. Дашрамд сонирхуулахад, Жульетта маань хамгийн сүүлд нөхрийнхөө найруулсан "Love" киноны гол дүр бүтээсэн билээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна