Плас сайз буюу махлаг бүсгүйчүүдэд гоо үзэсгэлэн, дур булаам байдал бий юм шүү гэдгийг тодхон харуулж буй супермодель Эшли Грэм өөрийн шинэ номондоо гэрлэлтийнхээ тухай бичжээ. Түүний A New Model: What Confidence, Beauty and Power Really Look Like номонд бичсэнээр, эмээ нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байсныг анх нөхрөө гэрийнхэнтэйгээ танилцуулах үедээ ойлгосон байна. Гэрийнхэн нь тэр тусмаа эмээ нь найз залууд нь тун таагүй хандсан байна. Гол учир нь найз залуу Жастин Эрвин нь хар арьстан байсанд гэнэ. Дэлхийн загварын салбарт хэдийн өөрийн жимийг гаргаж, гоолиг бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн алхаж буй Эшли эмээгийнхээ байр сууринд тун их харамсаж мөн гайхаж байв. Эмээ нь түүний найз залуу руу эгцэлж ч хараагүй бөгөөд “энэ залууд одоо яв гэж хэл” хэмээн Эшлид хандан хэлж байсан гэдэг. Гэвч хосууд гэр бүлийнхээ үл ойлголцол, таагүй уур амьсгалыг даван гарч 2010 онд хуримаа хийжээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна