Дэлгэцийн бүтээлд жүжиглэлт, найруулгаас гадна киноны ая, дуу мөн л чухал байдаг. Сайхан дуутай байвал тухайн кино олонд хүрэх нь илүүтэй байдаг билээ. Тэгвэл саяхан нээлтээ хийсэн Үүр цайгаасай киноны аяыг A SOUND амьд хөгжмийн хамтлагийн ахлагч, дуучин, ая зохиогч Тэмүүлэн зохиосон гэнэ. Тус хамтлагийн дуунууд залуусыг нэг хэсэг байлдан дагуулж тэднийг мэдэхгүй хүн ховордсон. Тэгсэн ч тус хамтлаг уран бүтээлээсээ түр зайгаа аваад байгаа гэхэд хилсдэхгүй. Харин хамтлагийн ахлагч Тэмүүлэн ганцаараа бие дааж ажиллаж эхэлж байгаа бөгөөд анхны уран бүтээл нь Үүр цайгаасай киноны дуу байлаа. Өмнө зөвхөн хамтлагтаа л зориулж ая зохиож түүнийгээ өөрсдөө дуулж амилуулдаг байсан бол энэ түүний зохиосон дууг дуучин, жүжигчин Анхмаа амилуулсан байна.
PAPARATSI.MN

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна