Жүжигчин Б.Навчаа хэмээх аманцар хийгээд ааштай голдуу эмэгтэйн дүр бүтээдгээр нь орчин үеийн кинонд байнга л байгаа харагддаг.Тэрээр Ж.Угтахбаяр хэмээх залуутай дэр нэгтгэн, нэгэн хөөрхөн охины ээж аав болсон ч хоёр тийшээ болцгоосон. Хойд эцгийн хахир занд нухлагдсан хүүхэд нас хийгээд хартай нөхрийн хатуу гарт өнгөрүүлсэн анхны амьдралаасаа хойш тэрбээр эр хүнд итгэх итгэлээ алдсан гэдэг.
Харин дөчин насны босго давсан хойноо жинхэнэ хайр дурлалтайгаа учирч, хоёр дахь амьдралаа зохиосон жүжигчин Б.Навчаа өнгөрөгч намар шинэ хүнээ өлгийдөж авсан билээ. Бяцхан охиныхоо аавын талаар ихэд нууцалдаг. Нууцлах тусам янз бүрийн яриа ч газар авна. Нэлээд бийлэгжүү залууг нөхрөө болгож киногоо продюссерлүүлдэг ч өөрөө болохоор “жив жирийн залуу” хэмээн ярьдаг гэнэ лээ. Харин Навчаа хүүхэд өсгөх хүндхэн албынхаа зэрэгцээ уран бүтээлийнхээ ажлыг ч орхигдуулсангүй. Тэрээр “ҮҮР ЦАЙГААСАЙ” уран сайхны киноны продюссераар ажилласан төдийгүй гол дүрд тоглосон байна. Түүнийг бүхий л цагаа кинондоо зориулж байсныг нь эргэн тойрны хүмүүс хүүхдээ хараад гэртээ суугаад арын албыг нь зохицуулдаг сайн нөхөртэй болж дээ хэмээн ярьж байлаа.
PAPARATSI.MN

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна