Жил хагасын хугацаанд жаргалтай хосын төрхөөр уулзаж байсан дуучин Де Уикнд загвар өмсөгч Белла Хадид нар энэ хавар хоёр тийш болцгоосон. Салж буй шалтгаанаа тус тусынхаа карьерыг хөөхтэй холбож тайлбарлаж байсан юм. Гэвч нэн удалгүй Де Уикнд мэргэжил нэгт дуучин бүсгүйг сонгосон юм. Түүний шинэ амраг Селена Гомез билээ. Хамгийн сүүлд Белла Хадид, Селена Гомез, Де Уикнд нар “Мет Гала 2017” наадамд оролцсоноор амрагаа алдсан Беллагийн тухай яриа ахин өрнөв. Белла Хадид “Grazia” сэтгүүлд өгсөн ярилцлагаараа ганц бие байхыг эрхэмлэж байгаа гэдгээ дуулгав. Шинэ дурлалтай учрахад бэлэн биш байгаа тухай, өөр нэгэнд биш өөртөө л цаг зав гаргахыг хүсч буй гэдгээ ярьсан байна. “Би одоо л өөрийнхөө байх ёстой цэгт ирчихээд байна, би юу хийх тухай, би хаана байх ёстойгоо бодож чадах тэр л газартаа ирсэн байна. Хүссэнээрээ эрх чөлөөг мэдрэхийг хүсч байна” гэжээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна