Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэнэт ухаан орсоэ мэт Сэлэнгэ аймагт ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн сонгуулийн үеэр тэр АН-ын бүлгийн даргын хувьд бас АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж Н.Алтанхуяг гэх эрхмийн удирдлагад ажиллаж, АН-ын бодлогыг зангидаж явсан хүний хувиар түүний толгойлсон Засгийн газрыг унагахгүйн төлөө ажилласан, бас тэмцсэн.
Гэсэн ч бүлгийн дарга зарим гишүүдээ үгэндээ оруулж чадаагүй гэдэг. Тэрээр саяхан болсон намын хурлаасаа гарч яваад ийнхүү бидний дуранд өртлөө. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонг ч хэлэх үү сонгогдсон тойрогтоо очиж сүр хүчээ үзүүлээд их л завгүй байгаа сурагтай байсан билээ. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд нэр дэвшигчийг батламжлах энэ томоохон хуралд ирэхгүй бол болохгүй биз.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна