Ардчилсан нам VIII их хурал болж өнгөрсөн билээ. Их хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг 96.6 хувийн саналаар дэмжин, баталсан. Ингээд АН-аас Х.Баттулга нэр дэвших нь хэдийнээ баттай болсон билээ. Хурлын өмнө түүний талаар сөрөг мэдээлэл их гарсан ч тэрээр намынхан нь их л итгэл найдвар хүлээлгэж сонголоо. Үндсэрхэг үзэлтэй ард түмэнд нэр дэвшигчийн гадаад гэргий таалагдахгүй байгаатай холбоотой сөрөг сэтгэгдлүүд байгаа ч гэсэн тэрээр юунд ч санаа зовохгүй аль хэдийнээ ерөнхийлөгч болсон мэт “пээдгэр” байгаа харагдана лээ шүү. Манайхны хувьд нэр дэвшчихсэн л бол аль хэдийнээ суудалдаа заларчихсан мэт аашилдаг нь энгийн л үзэгдэл тул гайхаад байх ч юм алга даа.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна