Сахлаа хусах завгүй Х.Бат-Ундрал


Гарч ирсэн цагаасаа хойш одоо болтол залуусыг байлдан дагуулж байгаа хамтлаг бол GUYS 666 хамтлаг билээ. Дуу бүр нь хит болж байдаг тэдний хувьд уран бүтээлээ тасралтгүй туурвидаг билээ. Өөрсдийн дүр төрх, дуу хоолой гээд аргагүй л бүсгүйчүүдийн хайрыг татдаг билээ. Тус хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг мэдэхгүй хүн байхгүй. Тэрээр саяхан хар тамхины хэрэгт орооцолдон саатуулагдсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй хөвөрсөн. Үүнтэй зэрэгцээд л GUYS-ын залуучууд хар тамхинд орооцолдсон нэгнийгээ хамтлагаасаа гаргаж гурвуулаа уран бүтээл хийх гэж байна гэсэн цуу гараад амжсан.

 

Тэгвэл дуучин залуугийн хэргийн талаар яриа ч намжиж, эргээд хамтлагтайгаа нэгдэн уран бүтээлдээ орсон билээ. Уран бүтээлдээ шамдаад завгүй байгаа залуу Хүрхрээ лигийн нээлтэн дээр ирсэн харагдана лээ. Түүнийг харсан хүмүүс сахлаа ямар их ургуулаа вэ? Их л ширүүн харагдаж байна шүү. Магадгүй уран бүтээлдээ хамаг цагаа зарцуулаад сахлаа авах ч завгүй байгаа юм байлгүй гээд хошигноод авна лээ шүү. Манай урлагийн залуучуудын дунд завгүй дээ сахлаа авахгүй байгаа биш, ийм айхтар нүүр дүүрэн сахал моодонд ороод билээ. Үүний тод жишээ бол Бат-Ундрал байлаа.

 

PAPARATSI.MN

 

 

PAPARATSI.MN