УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодрууллаа. Ардчилсан нам болон Монгол Ардын нам нэр дэвшигчээ батламжилж, олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл өчигдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон байна. Ийнхүү Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөхөөр болов. Манай улс төрчдийн гаргасан шийдвэр аль хэдийнэ арл түмнийгээ бухимдуулаад байна. сонгууль болох дөхөөд л нэг нэгнийхээ ард ур дахь муу муухайг дэлгэж гаргаж ирдэг тэдний увиагүй үйлдэл эхэлчихсэн. АН-аас Х.Баттулга нэр дэвшиж байгааг мэдсэн хүмүүс түүнийг оффшор данстай хэмээх мэдээллийг ганцхан өдрийн дотор ХМХ-ээр цацаад авсан. Түүнээс гадна гишүүний эхнэр орос хүн. Ёстой анхнаасаа л энийг анзаарч байгаагүй хүмүүс энийг одоо ярьж эхлэх юм. Үүнийг сонссон иргэд нээрээ ч тэргүүн хатагтай гадаад хүн байх нь зөв үү буруу юу гэх талаар ярилцаж байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд даргын суудалд сууснаас эхлээд л газрын наймааг эхлүүлсэн гэх.
Мөн саяхан батласан Зөрчлийн тухай хууль байна, танхимаа бүрдүүлж чадалгүй 16 гишүүүн суулгаж байгаад л хууль баталчихсан гээд наад захын үйлдлээрээ л бусдын итгэлийг алдчихсан. Дээрээс нь иймэрхүү асуудлыг мөнгөөр шийдэхдээ гарамгай гэж байгаа. МАХН болохгүй, боломжгүй гээд байхад л нөгөө нэг Н.Энхбаяраа нэр дэвшүүлчих юм. Н.Энхбаяр ерөнхийлөгч болбол нөгөө нэг айхтар өшөө авалттай савангийн дуурь шиг юм манай улсад тохиолдоно хэмээн хошигнол ард түмний дунд хүчээ авчихсан харагдана лээ. Ер нь дараагийн ерөхнийлөгчид зөв хүнээ нэр дэвшүүлсэн бол иймэрхүү яриа газар авахгүй л байсан биз. Ямартай ч ард түмэн саналаа өгнө. Хэн нэгэн нь гарч ирэх л байх даа. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг тавдугаар сарын 17-ний дотор нийтэд мэдээлэх юм. Харин нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох юм байна.
PAPARATSI.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна