Бид үнэхээр мартамхай улс юм уу аль эсвэл өрөвч юм уу бүү мэд ямартаа ч гэсэн “Авилгын загалмайлсан эцэг” нэрээр алдаршсан алдартай луйварчингаасаа мөддөө салах болоогүй бололтой. Саяхандоо түүний өмнө толгойтой бүхэн бөхийж таалагдах гэсэн балинчаасаа авахуулаад тартагтаа тулсан өвгөн хүртэл авдартаа байдаг арав таваа зөөж байсан үеийг эргэж санах бүрийд шар үс босох шиг л санагддагийг нуух юун.
Түүний түмнээс, улсаасаа зувчуулсан зүйлийг тоочоод байвал нэлээд урт жагсаалт гарах байх л даа. Юутай ч гэсэн түмэн олныхоо мартсан зарим зүйлийг энэ цаг үед эргэн сануулах нь түүнээс нэхэх нь зүйтэй болов уу. Хамгийн түрүүнд авилгын загалмайлсан эцэгийн төрсөн дүү Намбарын Энхтуяа хатагтайг эрж олох, ял асуух нь шудрага ёсонд нийцнэ гэдэгтэй хүн бүр л санаа нийлэх байх. Хаана байна Н.Энхтуяа хатагтай, түүнийг эрж олох ял асуух ажиллагааг АТГ интерполоор дамжуулаад одоог хүртэл зохион байгуулж, хайсаар л байна. Түүнтэй зэрэгцээд “Өргөө” зочид буудлыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч одоог хүртэл улсад тушаагаагүй алдарт “Хар Дун” ХХК-ийн захирал Намбарын хүүгийн туслах Хуяг бас хаана явна вэ.... “Үнэгний ан”-г одоо л эхлүүлэхгүй бол тэд бүр даварлаа. Сүүлийн үед бүр гэмт хэрг хийгээд гадаадад гарч амьдардаг олигархи бүлэглэлтэй болчоод байгааг юу гэж ойлгох вэ.
Панамын оффшорын баримт гэх нууц материал олонд ил болсон тэр үед ч бас Намбарын хүүгийн оффшор баримт ил болсон үүнээс ч бас ял асуух хэрэгтэй, энэ нь ч бас шудрага ёсонд нийцнэ.
Эцэстээ бол Намбарын Энхбаярыг МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа нь түүний бас нэг тоглолт эхэллээ гэж харахад хүргэж байгааг нуух юун. Хуулиар бол түүнийг нэр дэвшүүлэх боломжгүй байгаа талаар шүүхийн шийдвэр гарсаар байтал нэрээ дэвшүүлж байгаа нь хуулийг үл тоодог, өөрийгөө бүхнээс дээгүүр тавьдаг хүний дураараа авирлал гэж харахд ч хүргэж байна. Түүний санаархал бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх биш ардын сэтгэлийг тогтворгүй болгох, нийгэмд сөрөг үзэгдэл үүсгэж өөрийгөө дөвийлгөхөд оршиж байгааг үсэг нүдэлсэн хүүхэд ч ойлгохоор байна.
Эх сурвалж: http://www.breakingnews.mn/c/r/68140
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна