Панда хочит Алдар


СУИС-ийн нэг ангийн найзууд байхдаа л BOOM TOWN хамтлагийг байгуулж урлагт хөл тавьж байсан залуус одоо тус тусын уран бүтээлээ хийгээд тунчиг завгүй байгаа. Хамтлагийн гишүүн Тэмка-гаас бусад нь одоо хүртэл хамтдаа Фантастик гэх продакшин байгуулж нэлээдгүй олон дэлгэцийн уран бүтээлийн ард гараад буй. Бүтээсэн кино бүр нь содон, сонирхолтой, өвөрмөц хийцтэй байж үзэгчдийн сэтгэлд хүрдэг тус хамт олон шинэхэн уран бүтээлдээ аль хэдийнэ ханцуй шамлан орсон сурагтай. Тэгвэл тус продакшины жүжигчин Алдарыг хүн бүр мэдэх биз. Тэрээр урлагийнхан дундаа Панда гэх хочтой гэнэ лээ. Бүтээсэн дүр бүр нь л хошин бүтэлгүй байдаг түүний хувьд энэ удаа арай өөр дүрд хүч үзэх гэж байгаа бололтойдог шүү. Учир нь панда жүжигчин маань шинэхэн кинондоо зориулж сахлаа ургуулаад байгаа гэнэ лээ. Энэ сахал нь түүнийг их л ширүүн харагдуулж байгааг харахад нэлээдгүй хүндхэн гарын дүр бололтой шүү. Тэдний ээлжит бүтээл бас л олны анхаарлыг татах нь гарцаагүй биз ээ.

 

PAPARATSI.MN