Тарсан бутарсан, мартагдах шахсан хамлаг дуучдыг олны өмнө дахин цуглуулж чадсан тоглолт бол Ч.Насантогтох гавьяатын тоглолт байлаа. Урлагаасаа холдсон ч багшийнхаа тоглолтон дээр зориод хүрч ирсэн хөөрхөн шавь нарынх нь нэг бол Making The Band шоунаас төрөн гарсан хамгийн анхны хамтлаг болох Anemone байлаа. Тус хамтлагаас одоо болтол алга болчилгүйхэн шиг яваа нэгэн бол Жулдыз. Тэрээр дуучны карьер хөөхөө больж фото модель болон дэлгэцийн уран бүтээлүүдэд дүрээ мөнхлөх болсон билээ. Царайлаг авьяаслаг бүсгүйг тойрох хэл ам тасралгүй түүнийг олны танил нилээн хэдэн эрхэмтэй холбоотой хэмээн шуугиж байсан ч тэр бүгдийг үгүйсгэсээр ирсэн бөгөөд хамгийн сүүлд "Mixx" хамтлагийн гишүүн Амараатай үерхэж байсан ч бас л хоёр тийш болсон сурагтай. Хамтдаа клипинд хүртэл тоглож халуухан хайраа зарлаад байсан тэдний хайр удаан үргэлжилсэнгүй бололтой. Дэлгэцийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулаад завгүй байгаа бүсгүй багшийнхаа тоглолтон дээр ийнхүү ирсэн байхыг хүмүүс харан юу хийж явааг нь гайхна лээ. Мэдээж түүний шавь юм чинь дуулах гэж л ирсэн байлгүй дээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна