АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн гэргий, тус улсын Тэргүүн хатагтай Меланья Трамп төрсөн өдрөө Цагаан ордны хүндэтгэлийн танхимд тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллэсэн байна. Тэргүүн хатагтай өнгөрсөн сарын 26-нд 47 нас хүрсэн юм. Тэрбээр төрсөн өдрөө Нью Йорк хот дахь тансаг харшдаа бус Цагаан ордон дотор тэмдэглэхийг хүссэн аж. Төрсөн өдрийн арга хэмжээнд Трампийн гэр бүл болон Тэргүүн хатагтайн дотны хэдэн найзууд оролцсон гэнэ. Мөн урилгаар тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пенс оролцсон байна. Тэд урлаг спорт болон улстөрийн талаар ярилцжээ. Меланья Трамп 2001 онд ногоон карт хожиж, анх АНУ-д хүрэлцэн ирж байсан юм. Тэрбээр Словенийн Севнице хэмээх хотод төрсөн билээ. Меланья ирээдүйн Ерөнхийлөгч болох Трамптай 2003 онд нэгэн үдэшлэгийн үеэр танилцжээ. Хос 2004 оны гуравдугаар сард сүй тавьсан тухайгаа нийтэд зарласан юм. Тэд 28 насны зөрүүтэй. 2005 оны нэгдүгээр сард Трамп, Меланья нар хуримаа хийсэн билээ. Меланья 2007 онд Бэррон Уильям гэх хүүтэй болсон юм.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна