Хоолойн цар хүрээ, дуулалтын ур чадвараараа яахийн аргагүй ялгардаг дуучин Хуланг бид мэднэ. Тэрээр нөхөр, хөөрхөн охинтой болсноос хойш шинэ уран бүтээл хийхээ больж, тайзнаа ч үзэгдэхээ больж гэр бүлдээ хамаг анхаарлаа хандуулсан. Харин удалгүй нөхрөөсөө салж ганц бие ээж болсон тэрээр өөрийнхөө охиныг юугаар ч дутаахгүй өсгөх учраас аавтай нь уулзуулахгүй хэмээн ярьж байсан хатуухан эмэгтэй. Чимээгүйхэн байсан дуучин бүсгүй өвөл болсон утааны эсрэг жагсаал дээр охиныхоо төлөө энэ утааг алга болгохын тулд тэмцэх хэрэгтэй хэмээн түүнд нэгдэж ая дуугаа өргөсөн. Тэгвэл дуучин Хулан саяхан болсон Үерхэл чамайгаа нандигнана тоглолтон дээр ийнхүү манай дуранд өртлөө. Ч.Насантогтох багш чимээгүйхэн мартагдах шахсан залуу дуучдыг эргэн сануулж, тэднээр өөрийн тайзаа улам өнгөлж байлаа.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна