“Үерхэл чамайгаа нандигнана”, “Зүүд”, “Амин үр”, "Том болж дээ миний хүү" зэрэг уран бүтээлийг амилуулсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох урлагтай холбогдсон 40 жилийн ойгоо 2017.04.28-ны өдөр Монгол бөхийн өргөөнд тэмдэглэсэн билээ. Түүний тоглолтон дээр хамгийн бяцхан шавиас нь эхлээд үе үеийн шилдгүүд цугларсан билээ.
Өөрийн уран бүтээл гэхээсээ илүү шавь нарынхаа бүтээлээр үзэгч олонтой уулзаж байдагтаа бахархаж явдаг түүний энэ нандин үдшийг шавь нар өнгөлж чимж байлаа. Арга ч үгүй биз. Үргэлж тэднийхээ ар алд нь зогсож байдаг тийм сайн багшийнхаа тэр л аз жаргалтай мөчид хамтдаа байх нь зөв. Мөн тэрээр түүнийг тайзан дээр гарч ирэх тоолонд л баглаа цэцэг барьж гүйсэн фэнүүд ч олон байлаа. Ийнхүү түүний урлагтай холбогдсон 40 жилийн ой мартагдашгүй болж өнгөрлөө.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна