Загварын ертөнцийн залуучуудаас өөрийн үзэл бодол, өнгө төрхөөрөө эрхгүй ялгарч чаддаг О.Амгаланбаатар хэлье гэснээ хаана ч хэлчихдэг нэгэн. Мөн тэрбээр биеэ тоосон модель бүсгүйчүүдэд ясгүй дургүй гэдгээ ч байнга хэлдэг. Өөрийн цахим хуудсаараа дамжуулж хатуухаа үгүүдийг ширүүхэн хэлээд авдаг түүнд дургүй хүн цөөнгүй. Өөрийн цахим хуудсандаа юунаас ч айж эмээлгүйгээр зураг хөргөө байршуулдаг. Тэрээр сэтгүүлч Д.Төрмөнхийн охин Т.Номунзултай хамтдаа байгаа зургаа дэлгэснээр олныг гайхшруулаад авсан. Мөн өөртэй нь хамтдаа уран бүтээлд ажиллаж байсан Шүүдэрцэцэгийг хэтэрхий худлаа зан ааштай, хоёр нүүртэй хүн гэж нэгэн реалити шоуны үеэр хэнэгч үгүй үзэл бодлоо хэлээд авсан. Түүнийг харсан хүмүүс эмэгтэй хүнийг хүндэлж мэддэггүй залуу хэмээн их л дургүй байдаг харагдсан. Тэгвэл үүнээс хойш их л даруухан олны нүднээс холхон байсан О.Амгаланбаатар хүрхрээ лигийн нээлтэн дээр ийнхүү манай дуранд өртлөө.
Paparatsi.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна