АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нөхцөл бүрдвэл Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай цөмийн хөтөлбөртэй холбоотой хурцадмал асуудлаар уулзана гэж мэдэгдсэн талаар “Bloomberg” агентлаг мэдээлэлсэн байна. Өнгөрсөн даваа гаригт тэрбээр “Bloomberg News” агентлагт ярилцлага өгөхдөө “Түүнтэй уулзах нь миний хувьд “нэр төрийн хэрэг байх болно” гэж хэлсэн байна. АНУ Хойд Солонгостой дипломат харилцаагүй юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон “Хойд Солонгос цөмийн зэсэг болон баллистик пуужингаасаа татгалзсан ямар нэгэн алхам хийсэн тохиолдолд АНУ Кимтэй яриа хэлэлцээр хийнэ” гэж хэлжээ. Трампын мэдэгдлүүдийн дараа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер сэтгүүлчдэд хандан "Уулзалт зохион байгуулах тохиромжтой цаг одоо биш юм. Бид тэдний өдөөн хатгасан үйлдлүүдийг харсаар байна. Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж, бүс нутаг болон АНУ-ыг заналхийлэхээ зогсоосон цагт яриа хэлэлцээг хэзээ ч хийх боломжтой. Хэрэв Пхеньян өдөөн хатгалгаа үргэлжлүүлсээр байвал яриа хэлэлцээ хийх нөхцөл хэзээ ч бүрдэхгүй” гэж хэлжээ.
PAPARATSI.MN
Хээрийн 4 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ
Зөрчлийн торгуулийг E-Mongolia системээр шалгаж, төлөх боломжтой
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний ус шавхсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо
Ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг зөвлөж байна
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ