Хүүхэд ахуй цагаасаа дэлгэцэнд дүрээ мөнхөлж, “Электрон жаалын адал явдал” кинонд бүтээсэн дүрээрээ олны сэтгэлд хоногшсон Максим Калинин 43 насандаа амиа хорложээ. Тэрээр тавдугаар давхарт байдаг гэрийнхээ цонхоор үсэрсэн байна. “Электрон жаал”-д тоглосныхоо дараа тэрбээр жүжигчин болох их ирээдүй үнэртүүлсэн ч эсрэгээр нь, Ломоносын нэрэмжит Москвагийн их сургуульд санхүүчийн мэргэжил эзэмшиж 1993 онд “Цагаан морь” цувралд оролцон тоглосныг нь эс тооцвол кино урлагийг бүрмөсөн орхисон юм. Гэхдээ санхүүчийн мэргэжлээрээ их амжилтыг олсон бөгөөд ПАРТАД үнэт цаас, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байсан аж.
Классик өнгө ч гэлээ хүнсэнд арай тохиромжгүй юм биш үү?
Хүн төрөлхтөн нэгэн хэвийн энгийн зүйлээсээ залхсан бололтой. Учир нь идэж хэрэглэж байгаа зүйлээ нэгэн хэвийн байхаас уйдчихжээ. Саяхан гэхэд л дэлхий нийтээрээ хар бургер гарч ирж амттай болгоно нь идэж түүнээсээ их кайф авч байгаа харагдсан. Тэгвэл дахин нэгэн классик өнгийн амттан гарсан нь хар зайрмаг байлаа. Солонгон өнгийнх бус хар өнгийн зайрмаганд оочерлох хүмүүсийн тоо өсчээ. Нью-Иорк, Лос Анжелес, Калифорни хотноо зарагдаж буй тус зайрмагийг идэх хүсэлтэй хүний тоо улас нэмэгдээд байна. Гаднаас нь харахад тийм ч сайхан харагдахгүй байгаа ч үнэхээр амттай гэнэ лээ шүү. Учир нь энэ зайрмаг нь цэвэр байгалийн гаралтай буюу алмонд самрын модны нүүрснээс бүтсэн аж.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна