Муу зуршлаасаа салсан “ГАВЬЯАТ”


Монголын урлагт авьяас билэг төдийгүй бурхнаас харамгүй заяасан зүс царайгаараа өнгө чимэг нэмж ирсэн цуутай хүүхнүүдийн нэг бол яах аргагүй МУГЖ Ш.Чимэдцэеэ. Авьяас билэг нь шагшигдаж нэгэн үе Чимэдцэеэгүй тоглолт гэж байгаагүйг хэн хүнгүй санаж байгаа биз. Дарьгангын сайхан хүүхэн гэгдэж ирсэн түүний араас хөлөө хугалчих шахам гүйж байсан залуучууд олон. Харин түүний хувьд нэгийг нь ч тоож харалгүй эхнэртэй залууг өөрийн болгон ханилан сууж түүнийгээ явуулахгүй гэж хувцас гутлыг нь нууж явсан муу нэр зүүсэн амьдралыг сонгосон.

 

Үүнээс хойш түүнийг бор дарсанд дурлаж явна хэмээн ойр дотны хүмүүс нь ам муутай байсан. Эгэл боргил хөдөөх амьдралд ээжийнхээ хайранд өлгийдүүлж хүн болсноо морь малын бэлчээр дээр уртын дуугаа дуулаад дуучин болсноо дурсах дуртай энэ хатагтай дуунд дуртай Монгол түмнээ баясгаж, Монгол эмэгтэйн гоо үзэмжийг үндэснийхээ гоёмсог дээл хувцастай хослуулсан өөрийн гэсэн эрхэмсэг донжлог байр байдлаараа олонд хүрсэн түүнийг сүүлийн хэдэн жил арай л нам гүм байх болсныг ярих хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл Ш.Чимэдцэеэ саяхан болж өнгөрсөн томоохон тоглолтон дээр явж байгаа харагдана лээ. Өнгөлөг сайхан харагдаж байсан түүнийг муу зуршлаасаа салж дээ хэмээцгээж ярилцаж байсан хүмүүс цөөнгүй харагдана лээ.

 

PAPARATSI.MN